Алимны хэмжээтэй төрсөн бяцхан нярай 13 сар эмчлүүлсний дараа эрүүл саруул гэртээ ирлээ

Үйл явдал

Хамгийн жижигхэн гэгдэх нярай Сингапурын эмнэлгийн эрчимт эмчилгээнд 13 сар өнгөрөөсний дараа гэртээ гарлаа.

Ердөө нэг ширхэг алимны жинтэй тэнцэхүйц 212 гр Квек Юү Зуан нь 24 см урттай байсан. Өмнө нь 2018 онд 245 гр жинтэй бяцхан нярай АНУ-д төрж байжээ.

Эхийн хэвлийд 40 долоо хоног байх ёстой атал эрт 25 долоо хоногтой байхдаа мэндэлсэн юм. Юү Зуаны эх нь жирэмсний 4 сартайдаа цусны даралт өндөр байгаагаас шалтгаалж эх, нярайн амин эрхтнүүдийг гэмтээх аюул ойрхон байсан учир хийсвэрээр төрүүлсэн юм байна.

Одоо Юү Зуан 6.3 кг жинтэй эрүүл болсон. Анх төрөхөд нь Сингапурын үндэсний их сургуулийн эмнэлэг "амьдрах магадлал маш бага" гэж үзэж байсан.

Тэрээр эмнэлэгт эмчлүүлж байхдаа янз бүрийн эмчилгээ, олон төрлийн инкубатор дамжин амьдарч байсан. Аажим аажмаар түүний эрүүл мэнд сайжирч, өсөлт явагдаж буйг эмч нар хэлж, эцэст нь ийнхүү гэртээ харихаар болж байна.

Гэхдээ Юү Зуан гэртээ гарсан ч архаг уушгины эмгэгтэй учраас хиймэл амьсгалын төхөөрөмжөөр одоохондоо амьсгална.

Бяцхан нярайн эцэг эх нь эмнэлэгт эмчлүүлсэн зардлаа хандив тусламжийн аян өрнүүлсний ачаар 366,884 ам.доллар босгож төлбөрөө төлсөн байна.

Эх сурвалж: BBC