Хулсны баавгайн эх орон Хятад улсад 2020 онд шинээр 44 хулсны баавгайн бамбарууш мэндэлжээ. Ингэснээр нийтдээ Хятад оронд улаан номонд орсон хулсны баавгайн тоо 633 болж нэмэгдсэн байна.

Эдгээр хулсны баавгай нь зөвхөн Хятадын хулсны баавгай үржүүлгийн төвд бүртгэлтэй баавгайн тоо юм. Тэгвэл онгон зэрлэг байгальдаа ч мөн хулсны баавгайнууд эрх дураараа амьдарч байна. 2020 онд Хятад улс дэлхийд ховордсон хулсны баавгайг үржүүлэх, өсгөх, генийн санг нь авч үлдэх зорилгоор маш их ажил хийжээ.

1980-аад оноос хойд Хятад улс дэлхийн ховордсон ан амьтдын Улаан номонд орсон хулсны баавгайн тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор тусгай хөтөлбөр боловсруулж, хиймлээр үржүүлэх арга хэмжээ ч мөн авч ажиллаж байгаа юм. Үүний дүнд өнгөрсөн хугацаанд нийт хулсны баавгайн тоо толгойг 1114 байсныг 1864 болгож, 633-аар нэмэгдүүлжээ. Мөн түүнчлэн тусгай хамгаалалттай бүсүүд байгуулж, нийтдээ 2,58 сая га талбайд хулсны баавгай үржүүлж, хамгаалж байна.

Хятад улс хулсны баавгайг улс орнуудтай найрамдлын элч болгон илгээж, өнөөдөр дэлхийн 18 улс орны 22 амьтны хүрээлэнд 61 аварга том хулсны баавгай амьдарч байна.