Японы мэргэжлийн сумо бөхийн аварга Хакуро Шёо  буюу Хакухо Даваажаргал коронавирус тусчээ. Түүнд хийсэн цар тахлын шинжилгээний дүн эерэг гарсан талаар Японы Сумо бөхийн холбооноос мэдээлсэн байна.

Хакухо сумо бөхийн дэвжээнд хамгийн олон түрүүлж, 69 дэх их аварга буюу ёкозуна цол хүртсэн Монголын чадварлаг бөхчүүдийн нэг юм. Хакухо одоогоос жилийн өмнө иргэншлээ сольж, Японы иргэн болсон.

Хакухо 1-р сарын 10-нд эхлэх сумо бөхийн өвлийн барилдаанаас 5 хоногийн өмнө коронавирус туссан болох нь тогтоогджээ. Японы Сумо бөхийн холбооноос мэдээлснээр Хакухо тусгаарлагдан, мэргэжлийн эмч нарын хяналтан дор эмчлүүлж эхэлсэн байна.

Өнгөрсөн 5-р сард сумо бөхийн бас нэгэн бөх 28 настай Шобуши коронавирус тусч эдгэрч байжээ.

Япон улсад өнөөдрийн байдлаар коронавирусын 249,246 тохиолдол бүртгэгдэн, 3,693 хүн нас баржээ.

Эх сурвалж: https://in.reuters.com/