АНУ-ын Жоржия мужид сенатын хоёр дахь шатны санал хураалт явагдаж байгаа юм. Энэхүү сонгууль, санал хураалтын дүнд Америкийн Конгрессын дээд танхимыг аль нам хүчин тэргүүлэх нь тодорхой болох учиртай юм.

Америкийн Сенат одоогийн байдлаар Бүгд Найрамдах намын удирдлаган дор байгаа юм. Хэрвээ Бүгд Найрамдахчууд энэ байр сууриа хадгалж үлдэж чадвал Ардчилсан намын ерөнхийлөгчийн эсрэг хууль боловсруулах дээд байгууллагыг чиглүүлэх боломж бүрдэх юм. Тиймээс Жоржия мужид явагдаж байгаа санал хураалттай давхцуулан АНУ-ын тэргүүн Дональд Трамп энэ мужид ирж ажиллаж байна.

Цагаан ордны тэргүүн Жоржия муж улсад өрсөлдөж байгаа сенатч Дэвид Пердью болон Келли Леффнер нарыг дэмжин, тэднийг дахин сонгоход уриалж байна. Өнгөрсөн оны 11-р сарын 3-нд болсон бүх нийтийн сонгуулиар Конгрессын дээд танхимд БННам 50 суудал авсан бол Ардчилсан нам 48 суудал эзэлсэн юм. Тиймээс Жоржия мужид явагдаж байгаа хоёр дахь шатны сонгууль Сенатын танхимд аль нам хүчин тэргүүлэхийг тогтоох  чухал үйл явц болоод байна.