Америкийн Викилийкс сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-руу шилжүүлэх эсэх асуудлыг Их Британийн нийслэл Лондон хотын шүүх даваа гарагт хэлэлцлээ. Лондоны шүүх Жулиан Ассанжийг АНУ-д талд шилжүүлэн өгөхөөс татгалзсан шийдвэр гаргажээ.  

Шүүх үйл явц үргэлжлэх хооронд Лондоны шүүхийн гадна Ассанжийн гэр бүлийнхэн, дэмжигчид, найз нөхөд нь, хүний эрхийн төлөө тэмцэгчид цуглаж, түүнийг Америкийн талд шилжүүлэхгүй байхад уриалж байжээ. Тэгвэл Лондоны шүүх тэдний энэ хүслийн дагуу шийдвэр гаргасан нь олон сараар хүлээлгэсэн, хүсэн хүлээсэн шийдвэр байж, хүмүүс шүүхийн гадна баярлан хөөрцөглөж байжээ.

Лондоны шүүх Ассанжийг Америкийн шүүх байгууллагад шилжүүлэн өгөх нь түүний сэтгэл санааны байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад эрүүл мэндийн байдал нь ихэд доройтсон Ассанж тээвэрлэлтийн явцыг даахгүйн дээр сэтгэцийн эрүүл мэндийн байдлын улмаас амиа хорлох эрсдэлтэй гэж үзэн Викилийкс сайтын үндэслэгчийг Америкийн талд шилжүүлэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. Түүнчлэн энэ шийдвэрийн дараагаар Лондон хотын Вестминстерийн шүүх Жулиан Ассанжийг батлан даалтад гаргах тухай хүсэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.