Японы нийслэл Токио хотын Тоёсу загасны зах дээр шинэ жилийн дараах туна загасны дуудлага худалдаа болжээ.

Тоёсу загасны зах нь Токио даяар алдартай, хамгийн том загасны зах юм. Чухам эндээс Японы нийслэл хотын хамгийн үнэтэй, том ресторанууд шинэхэн загасаа худалдан авдаг байна. Энэ жилийн туна загасны дуудлага худалдаа өглөө 5 цагт нээгдэж, Японы өнцөг булан бүрээс авчирсан шинэхэн загасыг үнэ хаялцуулан зарж эхэлжээ.

Энэ жилийн дуудлага худалдааны дээд амжилтыг Японы хойд хэсгийн Аомори мужийн Ома хотоос авчирсан 208 кг жинтэй туна загас тэргүүлж, энэхүү ховор загасны төлөө 20,8 сая иен буюу ойролцоогоор 200 мянган доллар төлжээ.