АНУ-ын алдарт шоуны хос Ким Кардашиан, Кени Уэст нар салах гэж байгаа тухай тэдний ойрын хоёр эх сурвалж мэдээлжээ. Хосууд дөрвөн хүүхдийн хамт Калифорни мужид амьдардаг. Эх сурвалжид мэдээлснээр Кени сүүлийн хэдэн сар Калифорнид биш Виоминг дахь гэртээ байсан байна.

Сүүлийн саруудад хосууд тусдаа амьдарч байгаагаас гадна ёалах тухай шийдвэрлэж байгаа гэж мэдээлжээ. Калабасас хот дахь 60 орчим сая ам.доллароор худалдан авсан байшингаа Ким өөртөө болон хүүхдүүддээ үлдээхийг хүссэн нь хосуудын маргах гол шалтгаан болжээ. Энэ асуудлаар хосууд өмнө нь хэд хэдэн удаа маргаж байсныг эх сурвалжууд дурдсан байна. Өдгөө дөрвөн хүүхэдтэй Ким Кардашьян, Канье Уэст нар 2014 онд гэрлэлтээ батлуулж байжээ.