АНУ-ын Конгрессын ордонд буун дуу хадаж, нэг хүн галт зэвсгэнд оногдон хүнд шархадсан байна. Америкийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Конгрессын дээд танхим болох сенатын сонгуулийн дараагаар ерөнхийлөгч Трампыг дэмжигчид ордны гадна жагсаал хийж, улмаар ордон руу нэвтрэх үеэр энэ явдал болжээ.

Ерөнхийлөгч Трампыг дэмжигчид Капитолийн гүвээн дээр байрлах Конгрессын ордны барилга руу халдаж, улмаар сенатын танхим руу нэвтэрчээ. Энэхүү дайралтын улмаас Америкийн Конгрессын дээд доод танхим хоёул үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна. Ордны аюулгүй албаныхан дэд ерөнхийлөгч Майк Пенс болон Конгрессын танхимын тэргүүн Нэнси Пелоси нарыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.

Америкийн Үндэсний Гвардийнхан Конгрессын ордныг жагсагчдаас чөлөөлөх ажиллагаа явуулах үеэр хэн нэгэн ширүүн эсэргүүцэл үзүүлснээс буун дуу хадаж, улмаар эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нэг эмэгтэй цээжин тус газраа хүнд шархадсан байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна. Вашингтон хотын мэр болсон үйл явдалтай холбоотойгоор 18 цагийн үед хөл хорио тогтоожээ.

Ерөнхийлөгч Трамп өөрийн дэмжигчдэд хандан цагдаа хүчний үйл ажиллагааг дэмжиж, эсэргүүцэл үзүүлэхгүй байхад уриалжээ.