Шороон шуурганы улмаас ӨМӨЗО-ны цагдаа нар бэлэн байдалд ажиллажээ

Үйл явдал
Манай улсад өнгөрсөн бямба гарагт дэгдээд байсан элсэн болон шороон шуурга урд зүгийг чиглэн, БНХАУ-ын ӨМӨЗО-нд хүрсэн талаар ССТВ мэдээллээ. Хятад улсын томоохон ачаа тээврийн боомт хот болох Эрээн хотод ням гарагт цаг агаарын нөхцөл байдал сайнгүй байсныг онцолж байна.

Хэдэн цагийн турш үргэлжилсэн шороон болон элсэн шуурганы улмаас хот тэр чигтээ улбар шар өнгөөр будагдаж, манан ихтэй байсан гэж мэдээллээ. Үзэгдэх орчин 1,000 метрээс цааш харагдахааргүй байсан. Цаг агаарын байдлаас хамааран Өвөр Монголын Эрээн хотын хилийн боомтод ачааны галт тэргийн хяналтыг нэмэгдүүлсэн байна. Эрээн хотоос гадна Өвөр Монголын бусад хотуудад ч бас цаг агаарын онц ноцтой байдал нөлөөлсөн гэжээ. Цагдаа нар ч мөн бэлэн байдалд ажилласан гэж эх сурвалжид дурдсан байна.