Төрийн ордны баруун талын хаалгаар орох гэж байсан иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна.

Тиймээс Төрийн ордны хамгаалалтын алба доторх хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүй байхыг анхааруулжээ. Түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан иргэнээс PCR шинжилгээ авч, холбогдох газар руу илгээсэн байна. Шинжилгээний хариу гартал гарч, орох хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ. 

Яг одоогоор УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа юм.

Өмнө нь арванхоёрдугаар сарын 8-ны өдөр мөн Төрийн ордонд ажилладаг хүнд хийсэн коронавирусийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч хязгаарлалт хийж байсан. Гэхдээ тухайн хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан юм.