Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн ээлжит мэдээллээр Family med эмнэлгийн сувилагч Ковид-19 халдварт өртсөн тул эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг яаралтай шинжилгээнд хамрагдах хэрэгтэйг хэллээ. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гурван иргэнийг тусгаарлаж эмч ажилтнуудыг шинжилгээнд хамруулан ажиллаж байгааг хэллээ.

БЗД-ийн 1-р хороонд байрлалтай Фамили мед эмнэлгийн сувилагч Ковид-19 халдвар авсан байна. Тиймээс тус эмнэлгээр эмчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг ЭМЯ-наас анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар халдвар авсан сувилагчийн ойрын хавьтал болох 3 хүнийг тусгаарлан эмч ажилтнуудыг шинжилгээнд хамруулаад байна.

Мөн шинээр гарч байгаа өвчлөлүүдтэй холбоотойгоор хэд хэдэн байгууллагад тандалт шинжилгээ хийжээ. Тандалт шинжилгээнд эрсдэлт бүсэд байрлалтай эмнэлэг, банк, худалдааны төвүүдийг хамруулж байгааг ЭМЯ-наас мэдээлж байсан. Энэ хүрээнд мэдээлэл холбооны сүлжээ компанийн БЗД-т байрлалтай салбарт шинжилгээ хийсэн байна. Тус салбарын нэг ажилтан өвчилсөнтэй холбоотой нийт ажилтнуудын дунд шинжилгээ хийж арга хэмжээ авчээ.

Албаныхан тандалтын шижилгээ хийх явцад хүмүүс олноороо бөөгнөрөх  тохиолдол элбэг ажиглагдаж байгааг хэлж байна. Мөн хувийн автомашиндаа олноороо явах тохиодол ч гарч байгааг онцоллоо. Тиймээс цар тахлын нөхцөлд нөхцөлд иргэд ухамсартай байж халдвар хамгааллын дэглэмээ илүү сайн баримтлах хэрэгтэйг сануулсан юм.