"Коронавируст халдвар авсан 50-59 насны хүмүүсийн нас барах эрсдэл 2.6 байгаа бол 80-аас  дээш насныхан 11 дахин эрсдэлтэй байна"

АШУҮИС-ийн халдварт өвчин судлалын тэнхмийн эрхлэгч Р.Оюунгэрэл: "Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст халдварын тохиолдлын дундаж наслалт 26 байсан. Тодруулбал,

60-аас дээш насныхан 2.17% ,

50-59 насныхан 5.07%,

40-49 насныхан 2.54%,

30-39 насныхан 17.75%,

20-29 насныхан 49.64%,

10-19 насныхан 22.10%,

10 хүртэлх насны 0.72% байсан байна.

Харин дотоод тархсан халдвараар өвчилсөн иргэдийн насны түвшинг судлахад 50-иас дээш насныхан хамгийн их өртжээ. Энэ нь халдварт өртсөн ч шинж тэмдэггүй иргэд хүн амын дунд байсан, хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс гэр бүлийнхэндээ, бүр тодруулбал настай хүмүүстээ халдвар тараасантай холбоотой.  Гэтэл нас ахих тусам коронавирусээр өвчилсөн иргэд нас барах эрсдэл ихэсч байна. Жишээлбэл, 50-59 насны хүмүүсийн нас барах эрсдэл  2.6 байгаа бол 80-аас дээш насныхан 11 дахин эрсдэлтэй байна. Тиймээс халдвар хамгааллынхаа дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй" гэлээ.