Япон Улсад коронавируст халдвараас сэргийлэхийн тулд 3С зарчмыг хэрэгжүүлж байна. Үүнийг манай улсад "5С"-гийн зарчим болгон хэрэгжүүлэх санал дэвшүүлжээ. Үүнд:

Change-Маскийг хоёр цаг тутамд солих, гаднаас орж ирээд чийг тогтсон маскийг хуурайгаар солих. Маскийг гадна талаас нь барихгүй байх.

Closed distance-Хүн хооронд хоёр метрийн зай барих

Crowded place-Олон хүн цугласан газраас зайлсхийх

Confined space-Битүү орчинд ажиллахгүй байх

Avoid chatting-Шаардлагагүй харилцан ярианаас татгалзах. Учир нь амьсгалахад ялгарах тоосонцрын хэмжээ бага байдаг бол ярихад хэмжээ нь ихэсдэг

Түүнчлэн анхаарах ёстой өөр зүйлс нь дотоод орчинд агаарын харьцангуй чийгшил 40-60 хувь байхад вирусийн амьдрах чадвар хамгийн бага. Мөн цонх салхивчаар нэг чиглэлийн агааржуулалт хийх нь агаар дахь вирус агуулсан тоосонцрын тоо хэмжээг бууруулах хэдий ч амьдрах хугацааг нь уртасгах эрсдэлтэй. Иймд нэвт салхилуулах нь хэрэгтэй гэх саналыг дэвшүүлжээ.

Мөн ажлын байранд "3А" зарчмыг баримтлах хэрэгтэй гэж үзсэн байна. Үүнд:

Агаараа сэлгэцгээе!

Амны хаалтаа сольцгооё!

Ажилтнуудаа ээлжээр ажиллуулцгаая! юм.