ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Улаанбаатар хотод үүссэн голомтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр:

- БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос нийт 329 тохиолдол батлагдсан

- ХСҮТ-ийн голомтод ажилтан 5 хүн, тэдгээрийн гэр бүл гээд нийт 17 хүн халдварт өртсөн. Энэ голомтоос гэр бүлийн хавьтал гээд үргэлжилсэн халдвар ойрын нэг долоо хоногт бүртгэгдээгүй. Тэгэхээр энэ халдвар бас хяналтанд орж байна гэсэн үг.

-"Ачтан" эмнэлэгтэй холбоотой голомтоос эмнэлгийн ажилтан 21, гэр бүлийн болон бусад хавьтлаас 26 халдвар илэрсэн. Ийнхүү нийт Ачтан эмнэлгээс 47 тохиолдол бүртгэгдсэн. Энэ голомттой холбоотой халдвар үргэлжилж байгаа. Учир нь эмнэлгээс гадна гэр бүлийн үргэлжилсэн гинжин хэлхээт халдвар явж байгаа

- "Мөнххада" компанийн 8 ажилтан, гэр бүлийн холбоотой халдвар 10 гаруй хүн гээд нийт 24-25 хүн өвчилсөн.

-"Тэнүүн Огоо" автобус баазын голомтоос 17, 18 тохиолдол бүртгэгдсэн

- "Ачтан" эмнэлэг, БГД-ийн 5,6 хороонд идэвхтэй голомт байна. Дөрвөн орон сууц тойрсон нийт 20 гаруй тохиолдол гарсан. Энэ голомт одоо ч үргэлжилж байна.

Одоогийн байдлаар "Мөнххада", "Тэнүүн огоо", БГД-ийн орцны голомтууд үргэлжилж байна. Үүнээс өөр шинэ голомт үүсээгүй байгаа”

гэсэн юм.