Дунд голд жил бүр 60 орчим усны шувуу өвөлждөг байна

Нийгэм

Сүүлийн үед хотжихийн хэрээр хүмүүс ан амьтдын бэлчээрлэх нутгийг сүйтгэж булаалдах болсон. Үүний тод илрэл бол нийслэлийн зарим хэсгээр цагаан зээр, баавгай, үнэг, тарвага зэрэг амьтад үзэгдэх болсон явдал юм. Тэгвэл БОАЖЯ-аас сүүлийн үед нийслэлийн орчимд зарим амьтад нутаглах тохиолдол цөөнгүй гарч байгааг хэлж байна. 

Монгол улсад 500 орчим төрөл зүйлийн шувуу байдаг. Үүний 50 гаруй хувь нь нийслэл хотын ногоон бүсэд байдаг байна. Биднийг дунд голын орчимд очиход шувууд ховорхон үзэгдэж байсан юм. Тэр орчмын оршин суугчидтай уулзахад одоо үржлийн цаг нь эхэлсэн учир ил байхгүй, бут сөөг хэсгээр хосоороо явж байгаа гэж тайлбарлаж байлаа. Энэ мэт амьтад нийслэлийн орчимд нутаглах тохиолдол цөөнгүй гарч байна. Холбогдох мэргэжилтнүүд нь тэднийг судлаж, хамгаалахын төлөө ажиллаж байгааг албаныхан онцоллоо. Тиймээс иргэдийг ч мөн амьтадтай таарсан тохиолдолд айлгаж үргээхгүй, гэмтээхгүй байхыг уриалж байлаа.