Өнөөдөр 831 шинэ тохиолдол илэрч, нэг хүн нас барлаа

Эрүүл мэнд

Коронавируст халдварын тоо өнөөдөр 831-ээр нэмэгдэж, нийт өвчлөлийн тоо 11 мянга даваад байна. Өнгөрсөн шөнө коронавиурийн улмаас нэг хүн нас баржээ.  Ингэснээр манай улсад "ковид-19" халдвараас шалтгаалсан нас баралт 13 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодынх байна. Эдгээрээс 731 нь Улаанбаатар хотод, 99 нь аймаг орон нутагт батлагдсан бол нэг эрүүл мэндийн байгууллагын ажилтан эмнэлгээс халдвар авсан байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар 79 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 6010 боллоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос гадна бүртгэгдсэн халдварын тоо хамгийн өндөр нь Төв аймаг болоод байна. Биеийн байдал хүнд, маш хүнд хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2480 хүн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлаар нь авч үзвэл маш хүнд 11, хүнд 60, хүндэвтэр 279, хөнгөн 2130 хүн байна. Өвчлөл, нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэж, цаашдаа өдөрт 1000 дээш тохиолдол бүртгэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Халдварыг тархаахгүй байх хамгийн үр дүнтэй арга бол хөл хорио гэлээ. “Ковид-19” халдварт хамгийн ихээр өртөж, халдвар тарааж байгаа хүмүүс бол 25-34 насныхан байна. Ялангуяа эмэгтэйчүүд их байгааг онцоллоо. Өвчин хүндэрч байгаа хүмүүс 65-аас дээш насныхан байна. Энэ насныхан гол төлөв гэр бүлийн гишүүдээсээ халдвар авсан тохиолдол их байгаа юм.