Хавдартай иргэдийн хувьд ХСҮТ-д вакцинжуулалтад хамрагдана

Эрүүл мэнд

Дархлаажуулалтын ажил нийслэлд идэвхитэй өрнөж байна. Энэ долоо хоногт 18-49 насныхан вакцинд хамрагдаж байгаа юм. Тэгвэл эдгээр иргэдийн идэвхи хамгийн сайн байгааг албаныхан хэлж байна. Манай сурвалжлах баг дархлаажуулалтын цэгээс мэдээлэл бэлтгэлээ.

БГД-ийн 20-р сургуульд байрлах вакцинжуулалтын цэг багагүй хөл хөдөлгөөнтэй байлаа. Иргэдийн идэвхи оролцоо сайн байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Дархлаажуулалтын цэг бүрээс хамаарч өдөрт вакцинжуулах хүний тоо харилцан адилгүй байна. Бидний очсон цэгүүдэд БНХАУ-ын синофарм үйлдвэрийн виросэлл вакциныг хийж байлаа. Иргэдийн хувьд ямар нэгэн сөрөг хариу урвал илрээгүй хэвийн байгааг хэлж байна. Сүүлийн үед иргэдийн вакцинд итгэх итгэл сэргэж дархлаажуулалтад хамрагдах байдал нэмэгджээ. Тиймдээ ч олон нийтийн цахим сүлжээгээр ковидгүй зуны төлөө дархлаажуулалтдаа идэвхитэй хамрагдъя гэх уриалга гараад байгаа юм. Тиймээс 2021 оны 5-р сарын 10 гэхэд төлөвлөсөн иргэдээ эхний тундаа хамруулах боломжтой гэдгийг хэлж байна.