Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 13-ны 20 цагаас 01 дүгээр сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр 31-36 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 13-18 градус, цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 15-наас 01 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 16, 17, 18-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 15,16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 17, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

 

УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС