PCR шинжилгээ өгсөн иргэн сөрөг гарсан тохиолдолд түүний ойрын таван хүнийг сөрөг гэж үзэн багцлах байдлаар оношилж байна

Нийгэм

Халдварын тархалт огцом нэмэгдсэнтэй холбоотой шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд нэмэгджээ. Гэвч шинжилгээ өгөх хүсэлтэй хүн бүрт хийх оношилгооны боломж нөөц хомс байгаа тул иргэдийг багц байдлаар шинжилж байгааг хэллээ. Тухайлбал, нэг иргэнд PCR оношилгоо хийсэн бол түүний ойрын таван хүнийг сөрөг гэж дүгнэж байгааг ЭМЯ-аас хэлж байна. Халдвар их болсон үед оношилгооны ачаалал ихэссэнээр халдвартай хүмүүсийн ойрын хавьтлыг олж илрүүлэх хугацаа хойшлон цаг алдаж байна гэдгийг хэлж байна. Тиймээс иргэд ч шаардлагагүй тохиолдолд шинжилгээ өгөх гэж ачаалал нэмэхгүй байхыг хүслээ. Харин PCR шинжилгээгээр батлагдсан иргэний ойрын хавьтал болсон хүмүүст сайн чанарын түргэвчилсэн тестээр шинжилгээ авахаар болжээ.