ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.04.20/ Наран ургах, шингэх 5:53-19:48

Зурхай
2021.04.20, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 8. ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2021.04.20, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05:53-19:48
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.