"Сүүлийн үед коронавируст халдварын батлагдсан тохиолдлууд биеийн байдал нь хүндэрсэн үедээ илэрч байна"

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Сүүлийн үед коронавируст халдварын батлагдсан тохиолдлууд биеийн байдал нь маш хүнд болсон,  амьсгалын замын цочмог халдвар, томуугийн шинж тэмдэгтэй үедээ эмнэлэгт хандахгүй өвчнөө хүндрүүлсэн, эсвэл 2-3 эмнэлэг дамжсан, эмнэлгүүдээр явахдаа халдвар хамгааллын дэглэм зөрчсөн тохиолдол гарч байна. Өчигдрийн нэг батлагдсан тохиолдол ЧД-ийн нэгдсэн эмнэлэгт өмнөх шөнө нь ирсэн. Гэхдээ ЧД-ийн нэгдсэн эмнэлэг тэр хүнийг тусгаарлаж, амьсгалын замын өвчтэй байсан учир яаралтай коронавирус илрүүлэх шинжилгээ хийснээр онош батлагдсан. Яаралтай арга хэмжээ авсан учир хавьтлын тоо ч бага гарсан. Тиймээс иргэдэд анхааруулж хэлэхэд амьсгалын замын халдварт өвчтэй /ханиад, томуу/ үедээ гадуур явахгүй байх, ажилдаа явахгүй байх шаардлагатай байна" гэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД