Хятадын төрийн тэргүүн уур амьсгалын өөрчлөлтийн дээд уулзалтад оролцоно

Улс төр

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпин энэ сарын 22-23-ны өдрүүдэд болох дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцох болно гэдгээ батлан мэдэгджээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалт цахим байдлаар болох юм. Онлайн хэлбэрээр болох дээд уулзалтад дэлхийн 40-өөд улс орны тэргүүлэгчид оролцохоо мэдэгдээд байна. Дэлхийн улс орнууд олон улсын дээд уулзалтын үеэр хүрээлэн байгаа орчинд ялгарч байгаа хорт хийн хэмжээг бууруулахад чиглэгдсэн хүчин чармайлт, арга хэмжээний талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэх зорилт тавиад байгаа юм.

Түүнчлэн цар тахлын үеийн аж үйлдвэрлэлийн нөхцөл байдал, дэлхийн агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хэмжээг бууруулах асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Олон улсын дээд хэмжээний уулзалтад Хятад улс оролцоно гэдгээ бататгаж, энэ улсын гадаад хэргийн яамны албаны төлөөлөгчийн мэдээлснээр Хятадын төрийн тэргүүн Ши Жинпин уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд уулзалтад оролцогсдод хандан үг хэлэхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч Жон Керри Хятад улсад айлчилж, Шанхай хотноо Хятадын хамтрагч Се Жэньхуатай уулзан, хоёр улс цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар байр сууриа нэгтгэн, хамтарсан мэдэгдэл гаргасан юм.