АНУ-д Ази гаралтай иргэдийг хамгаалах хуулийн төсөл боловсрууллаа

Үйл явдал

АНУ-ын Конгресс дахь сенатын танхим цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Ази гаралтай иргэдийг коронавирустэй зүйрлэн, тэдний эрх ашигт халдах явдал газар авч байгаатай тэмцэх хуулийн төсөл боловсруулжээ.

Америкт Ази гаралтай иргэдийн эсрэг гэмт хэрэг гаарсан нь ийм хуулийн төсөл гаргахад хүргэжээ. Сенатын танхим шинээр боловсруулсан хуулийн төслийг дийлэнх олонхийн саналаар баталсан байна. Энэ дагуу санал хураалт явуулахад Миссури мужийн сенатч, БНН-ын гишүүн Жош Хавли ганцаар эсрэг санал өгч, 94-1 гэсэн саналаар хуулийг дэмжжээ. Ингэснээр хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимар оруулан хэлэлцүүлнэ.

Цагаан ордны тэргүүн Жо Байден хуулийн төслийг анхнаас нь дэмжиж байгаагаа илэрхийлэн, хуулинд гарын үсэг зурахаа мэдэгджээ. Америкт коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш Ази царайтай хүмүүсийг олон нийт “вирус тээгч” гэж үзэн, Ази гаралтай иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх, тэднийг ялгаварлан гадуурхах, эрх чөлөөнд нь халдах явдал эрс нэмэгдсэн юм. Тиймээс энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд дээрх хуулийн төслийг боловсруулжээ.