Токиогийн Олимпийн дугуйн спортын замыг туршжээ

Энтертэйнмент

Токио-2020 Олимпийн наадмын дугуйн спортын уралдаан тэмцээн болох замыг туршсан байна. Токиогийн Олимпийн наадам болоход 3 сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа юм. Тиймээс дугуйн спортын уралдааны зам дээр туршилтын гараанууд явагдаж эхэлжээ.

Японы Шизуока мужид баригдсан дугуйн шинэ замыг туршихаар туршилтын гараанууд хийгджээ. Дугуйн зам дээр туршилтын гараа хийж, үүнд Японы шигшээ багийн тамирчид оролцсон байна. Токиогийн Олимпийн наадмын өмнө хийгдэж байгаа туршилтын гарааг Японы Олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко үзэж сонирхжээ. Туршилтын эхний гараанд дугуйн спринт төрөлд Японы шигшээ багийн тамирчин Нитта Юдай болон Вакимото Юта нар зам дээр гарч уралдсан байна. Туршилтын гараанд Нитта түрүүлжээ.