Хятад улс Марс гариг дээр явагчаа "Чужун" гэж нэрлэлээ

Технологи-360

Хятадын сансрын агентлаг Улаан гаригийг зорих анхны Марс гариг дээр явагчдаа “Чужун” гэх нэр өгчээ. Энэ нь Хятадын эртний түүх домогт галын бурхныг нэрийддэг нэр юм байна.

Хятад улсад 5-р сарын 1 буюу ирэх бямба гарагт Үндэсний сансрын өдрөө тэмдэглэх юм. Тэгвэл Хятадын сансрын өдрийг тохиолдуулан Цзянсу мужийн Нанжин хотод ёслолын ажиллагаа болсон байна. Энэ үеэр Марс гариг дээр явагчид нэр оноосон явдлыг тэмдэглэжээ.

Хятадын сансрын агентлагаас Улаан гараг дээр явагчид нэр оноох сонгон шалгаруулалт зарласан юм. 2021 оны 1-р сарын 20-ноос 2-р сарын 28-ны хооронд нэр оноох сонгон шалгаруулалт онлайнаар явуулж, иргэдээс санал болгосон нэрнээс хамгийн олон санал авсан нэрээр сансрын өөрөө явагчаа нэрлэсэн байна.