ЦЕГ: Иргэд худал шалтаг хэлж явганаар болон тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох тохиолдол гарч байна

Нийгэм

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилчид хөдөлгөөнд оролцож байгаа. Гэтэл зарим иргэд онцын шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцох тохиолдол гарч байгаа учир цагдаагийн хяналт шалгалт улам чангарчээ. Үүнээс үүдэн иргэдийн бичиг баримтыг шалгах явц удааширч, түгжрэл үүсэх асуудал гарч байна. Тиймээс энэ асуудлыг холбогдох албаныхан анхааралдаа авч, зохион байгуулалт хийсэн гэлээ.

Хөл  хорио тогтоож шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд анхааруулж байгаа. Гэтэл иргэд худал шалтаг хэлж явганаар болон тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохыг завдсан тохиолдлууд олон гарсныг цагдаагийн байгууллагаас мэдээлээ. Халдварын тархалтыг бууруулах арга бол халдварын гинжин хэлхээг таслах юм. Харин халдварын гинжин хэлхээг таслахын тулд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай байгааг албаныхан ярьж байна. Тиймээс хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа энэ үед иргэдийг хариуцлагатай байж шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа.