Буркина-Фасод гадны сэтгүүлчид амиа алджээ

Үйл явдал

Баруун Африкийн Буркина Фасод гадны хэвлэл мэдээллийн ажилтнууд халдлагад өртөн амиа алджээ. Телевизийн баримтат киноны зураг авалттай энэ улсад явсан Испанийн сэтгүүлч Давид Берийан, зураглаач Роберто Фрайле болон тэдэнтэй хамт явсан Ирландын сэтгүүлч үл мэдэгдэх зэвсэглэсэн хүмүүсийн халдлагад өртөн амиа алдсан байна.

Телевизийн уран бүтээлчид Буркина-Фасогийн Гурма гэх газарт хууль бус ан агнуур эрхлэгчдийн талаар баримтат киноны зураг авалт хийж явжээ. Тэдний аюулгүй байдлыг хамгаалан хамт явсан орон нутгийн цэргийн албан хаагчийн хувь заяа хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байна. Испанийн ерөнхий сайд Педро Санчес Баруун Африкийн энэ улсад хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд бусдын халдлагад өртөн амиа алдсан явдлыг эрс шүүмжлэн, харамсч байгаагаа илэрхийлжээ.

Буркина Фасод амиа алдсан Бериайн болон Фрайле нар нь дэлхийн халуун цэгт ажиллаж байсан туршлагатай сэтгүүлчид байжээ. Тэд Африкийн энэ улсад ажиллах үеэрээ армийн болон эко идэвхитнүүдтэй хамт явжээ. Гэвч тэдний цуваа руу Бенин улстай залгаа Пама дархан цаазат газрын дэргэд үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд халдсан байна.