"Ягаан, супер сар" гарчээ

Энтертэйнмент

Билгийн тооллын хаврын адаг сарын шинийн 15-ны өдөр тэргэл сар гарч, дэлхийн улс орнуудад энэ сарыг “ягаан өнгийн супер сар” гэж нэрийджээ.  

Арабын Нэгдсэн Эмиратын иргэд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд супер, ягаан сарыг тод томруунаар ажиглах боломжтой байжээ. 27-ны өдөр сар дэлхийтэй хамгийн ойр буюу 357 мянган км-ийн зайд ойртож, энэ шөнө тэргэл сартай шөнө байжээ. Энэ үзэгдлийг дэлхийн одон орон судлаачид тандан хүлээж, дуран авайгаа бэлдэн “супер сарыг” дурандаа буулгажээ.

4-р сард тохиосон тэргэл сарыг “ягаан сар” гэж тодотгон нэрлэдэг байна. Учир нь энэ цаг үе хаврын урин дулаан улиралд цэцэглэдэг өнгө өнгөөр алаглах цэцэгсийг, тэр дундаа флокс цэцэглэдэг учраас энэ үед мандсан тэргэл сарыг ийнхүү тодотгон “ягаан сар” болгон нэрлэдэг юм.