Ираны гадаад хэргийн сайд Оманд айлчилж байна

Улс төр

Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Оман улсад хүрэлцэн иржээ. Оманы нийслэл Маскат хотноо түүнийг Оманы гадаад хэргийн сайд Сайид Бадр Альбусаид угтан авсан байна.

Маскатын олон улсын нисэх буудалд Ираны гадаад хэргийн сайдыг түүнчлэн Оман улсад суугаа Иран улсын элчин сайд Али Нажафи мөн угтжээ. Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф бүс нутгийн улс орнуудаараа хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Оман улсад хүрэлцэн иржээ.

Оманыг зорихоосоо өмнө тэрээр Катар болон Иракт айлчилж, албаны уулзалт хэлэлцээрүүд хийсэн юм.