Меркель, Ли Кэцян нар онлайн уулзалт хийлээ

Улс төр

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель болон БНХАУ-ын Төрийн төв зөвлөлийн тэргүүн Ли Кэцян нар хоёр улсын засгийн газар хоорондын хамтарсан уулзалт хийжээ. Хоёр улсын албаны хүмүүс видео холбоогоор дамжуулан уулзсан байна.

Герман-Хятадын засгийн газар хоорондын 6 дахь удаагийн уулзалтыг онлайн хэлбэрээр явуулжээ. Энэ үеэр хоёр улсын засгийн газрын тэргүүлэгчид холбогдох 25 яамдын сайд нарын илтгэлийг сонсч, хоёр улсын гадаад харилцаа, худалдаа-эдийн засаг, хуульзүй, аж үйлдвэрлэл, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан-технологи, эрүүл мэнд, ХАА, байгаль орчин, нийгмийн хангамжийн асуудлаарх тайлантай танилцжээ.

Видео уулзалтын үеэр Германы Холбооны канцлер Ангела Меркель Хятадын хамтрагч Ли Кэцянд хандан хүний эрхийн асуудлаар тусгайлан, өргөн хүрээний уулзалт хийж хэлэлцэх санал тавьсан байна. Түүнчлэн талууд цар тахлын нөхцөл байдал, коронавируст халдварын дараах улс орнуудын эдийн засгийг сэргээхэд чиглэсэн сэдэв, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хөндөн хэлэлцжээ.