Энэтхэгт сүүлийн 24 цагт 351,690 шинэ тохиолдол илэрчээ

Ковид-19 /дэлхий/

Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа Энэтхэг улсад халдварын дэгдэлт хумигдаагүй хэвээр байна. Сүүлийн 7 хоногийн туршид Энэтхэгт COVID-19 коронавирусний халдварын тоо өдөрт 300 мянгаас буурахгүй хэвээр байна.

ДЭМБ-ын статистик мэдээллээр дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэг улсад өнөөдрийн байдлаар нийтдээ 18 сая халдварын тохиолдол бүртгэгдэж, нас баралт 201 мянгад хүрчээ. Энэтхэгт өнөөдөр сувилагчдын баярын өдөр тохиож байгаа юм. Гэвч эмнэлгийн ажилтнууд энэ өдөр ч мөн цар тахалтай тэмцэн амрах завгүй ажилласаар байна.

Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд цар тахлын 351,690 тохиолдол бүртгэгдэж, 3,416 хүн нас баржээ.