Сирийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр 51 нэр дэвшигч бүртгүүлжээ

Улс төр

Сирид 5-р сарын 26-нд ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэгвэл ирэх сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр 51 хүн бүртгүүлжээ. Сирийн Үндэсний зөвлөл буюу парламентад энэ улсын үндсэн хуулийн цэцээс сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигчдийг нэрсийг өгсөн байна.

Сирид 2014 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд 24 хүн нэрээ дэвшүүлсэн ч сонгон шалгаруулалтаас эцсийн байдлаар 3 нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байжээ. Сирийн Үндсэн хуулинд зааснаар энэ улсын парламент ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг хүлээн авч, улмаар 10 хоногийн хугацаанд бүртгэж, Үндэсний зөвлөлөөр оруулан хэлэлцдэг байна.

Үндэсний зөвлөл нэр дэвшигчдийн төлөө санал хурааж, парламентын гишүүдээс дор хаяж 35 санал авч дэмжлэг хүлээсэн нэр дэвшигчдийг сонгуульд оролцох эрх өгдөг юм. Сирийн Үндэсний зөвлөл нь 250 гишүүнтэй, тиймээс энэ тоог нэр дэвших эрх олгоход шаардагдах 35 саналд хуваавал ердөө 7 хүнд нэр дэвших эрх олгогдох нь тодорхой байгаа юм. Сирийн парламентад Үндэсний хөгжлийн төлөөх фронт нам олонхи буюу 167 суудал эзэлж байгаа учраас энэ намын нэр дэвшигчид илүү боломж байгаа нь тодорхой байна.