Японд он гарснаас хойш сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд цаг агаар хүйтэрч, хэд хэдэн удаа томоохон цасан шуурга, цасан уруй болжээ. Хамгийн сүүлд Японы Тохоку мужид цасан шуурганы улмаас хальтиргаа гулгаа үүсч, нэг дор 130 машин хоорондоо мөргөлдсөн томоохон осол болжээ.

Японы хойд зүгээс өмнөдийг холбосон зурваст хүйтэн орны циклон шилжин ирж, их хэмжээний цас үргэлжлэн орсоор байгаа юм. Японы зүүн хойд хэсгийн Мияги мужийн Тохоку дахь хурдны авто зам дээр их орсон цас, хальтиргаа гулгааны улмаас 130-аад машин мөргөлдөж, 1 хүн амиа алдан, 10-аад хүн гэмтэж бэртжээ.

Нэг дор болсон томоохон ослын улмаас 200-аад хүн машиндаа гацсан байна. Аврагчид ослын газарт ирж, осолд орон машиндаа гацсан жолооч нарт халуун ундаа, хоол, хөнжил авчирч өгч байгаа юм. Осол болсон автозамын орчимд цасаар шуурч, салхины хүч цагт 100 км-т хүрч байжээ. Салхи шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдан, улмаар осол болсон байна.

Тохокуд бараг 40 см зузаан цас орж, орон нутгийн эрх баригчид нь зарим томоохон авто зам, хот хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.