АНУ-ын шинэ төрийн тэргүүн Жозеф Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаан дээр дуучин Леди Гага улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн байна.

Леди Гага ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслолд оролцон, улсынхаа төрийн дууллыг дуулах эрхэм хүндтэй үүрэг хүлээсэн байна. Тэрээр Байденыг ард иргэддээ хандан үг хэлсний дараагаар ёслолын төв индэр дээр гарч ирэн, Америкийн төрийн дууллыг дуулжээ.

Ингэхдээ үргэлж өвөрмөц, сонин содон төрхтэй байдаг дуучин бүсгүй улаан тод өнгийн дэрвэгэр юбка өмсч, энгэр дээрээ “энхтайвныг” билгэдсэн тагтаа шувууны тэмдэг бүхий цамцтай байжээ.