Москва хотод Ялалтын парадын сургуулилт эхэллээ

Энтертэйнмент

ОХУ-д удахгүй болох Аугаа Эх орны төлөөх дайнд ялалт байгуулсны 76 жилийн ойн баярын цэргийн сүрт жагсаалын бэлтгэл эхэлжээ. 4-р сарын 29-ний өдөр цэргийн сүрт жагсаалын шөнийн сургуулилт болж, Москва хотын төвийн дүүргийн хөдөлгөөнийг хаасан бол 5-р сарын 9-нийг хүртэл дахин хэд хэдэн сургуулилт болох юм.

Москва хотын Улаан талбайд Ялалтын баярт зориулсан цэргийн сүрт жагсаалын нэгдсэн бэлтгэл сургуулилт эхэлжээ. Улаан талбай дээгүүр сургуулилтын үеэр явган цэргийн 37 анги нэгтгэл, 190 нэгж цэргийн техник жагссан байна. Дараагийн шөнийн сургуулилт 5-р сарын 4-нд болж, нэгдсэн сургуулилтаа 5-р сарын 7-ний өглөө хийхээр төлөвлөж байна. Цэргийн сүрт жагсаалд явган цэргийн 37 анги нэгтгэл буюу нийтдээ 12 мянган цэрэг оролцож, алхаа нийлүүлэн жагсаалын бэлтгэл хийжээ.

Парадын сургуулилт эхлэхээс өмнө цэргийн анги нэгтгэлүүд Москвагийн дор байрлах Алабинад хамтарсан 11 сургуулилт явуулсан байна. 5-р сарын 9-ний өдөр, Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойн арга хэмжээнд агаарын цэргийн хүчний 80 гаруй онгоц, нисдэг тэрэг Москва хотын дээгүүр нисч, агаарын парадад оролцоно.