Испанийн нийслэл Мадрид хотод хүчтэй дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас өндөр настны асрамжийн газрын барилга хэсэгчлэн нурж сүйджээ.

Одоогоор дэлбэрэлт болсон шалтгаан нөхцлийг тогтоогоогүй байна. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар лхагва гарагийн өдөр 15 цагийн орчимд Мадрид хотын Толедо гудамжинд хүчтэй дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас барилгын дээвэр сүйджээ. Золгүй явдал болсон газарт аврагчид болон цагдаа нар ирж, барилгыг хааж, хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.

Дэлбэрэлтэд 4 хүн амиа алдаж, 6 хүн гэмтсэн талаар мэдээлж байна.