Умард Солонгосын Залуучуудын байгуулагын их хурал боллоо

Үйл явдал

БНАСАУ-ын Залуучуудын байгууллагын ээлжит их хурал Пхеньян хотноо болжээ. Ким Ир Сен, Ким Чен Ирын залуучуудын эвсэл нэртэй энэ байгууллага ээлжит их хурлаараа байгууллагынхаа нэрийг өөрчилсөн байна.

Пхеньянд болсон Залуучуудын байгууллагын ээлжит их хуралд Умард Солонгосын тэргүүн Ким Жон Ун биечлэн оролцжээ. Хурлын төлөөлөгчид улсынхаа Залуучуудын байгууллагын нэрийг Социалист-Эх оронч залуучуудын эвсэл болгон өөрчилсөн байна. Их хурлын төгсгөлд Ким Жон Ун хуралд оролцогч залуусын төлөөлөлтэй дурсгалын зураг авхуулжээ. Умард Солонгосын Залуучуудын байгууллагын их хурал хамгийн сүүлд 2016 онд болж, түүнээс өмнө 23 жил их хурлаа хийгээгүй тасалдаад байжээ.