Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгохыг дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

  М.Ариунжаргал 2018-05-25 2008

Хүүхдийн мөнгийг олгохдоо нийт хүүхдүүдийн хэдэн хувьд олгох нь олны анхаарлын төвд байгаа чухал асуудал. Нийт хүүхдийн 60 хувьд олгохоор энэ оны төсөвт суусан байсан ч эдийн засаг сайжирч байгаатай холбоотой 80 хувьд олгох шийдвэрийг гаргаж засгийн газар ОУВС тай хэлэлцэн тохирсон. Гэвч ерөнхийлөгч болоод сөрөг хүчний зүгээс хүүхдүүдийг ялгаварлахгүйгээр бүх хүүхдэд олгохыг шаардаж байгаа. Уг асуудлыг хэлэлцэхтэй холбоотой өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр багагүй маргаан үүссэн юм.  Хүүхдийн мөнгө олгох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ ын гишүүн Мөнхбат, Батзандан нарын таван гишүүн хүүхдийн мөнгө олголтыг 80 хувь гэж тогоох биш авах хүсэлтэй иргэдийн хүүхдэд өгөх нь зүйтэй гэдэг санал гаргасан байна.  Гишүүд асуулт асууж хариулт аван багагүй маргасны эцэст өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрхийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгохыг дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр төвсийн байнгын хороонд шилжүүлсэн юм .

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан