Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Э.Идэрцог: С.Баяр нарт холбогдох хэргийн цар хүрээ өргөн учир мөрдөн шалгах явц удаан үргэлжилнэ

  Г.Бадамлянхуа 2018-05-25 2651

  Энэ сарын 3-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга  Х. Энхжаргал ерөнхий сайд асан С. Баярыг өөрийн өрөөнд оруулж, уулзсан. Ингэхдээ түүнийг дарамталсан байж болзошгүй талаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г. Баасан өчигдөр олон нийтэд хандсан. Тэгвэл өнөөдөр АТГ-аас энэ талаар тайлбар хийлээ. АТГ-ын дарга Х. Энхжаргал хориг 461-р ангид цагдан хоригдож байгаа С. Баяртай 2018 оны 5-р сарын 3-ны өдөр уулзсан нь үнэн болохыг Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э. Идэрцог хэлсэн юм.

Сэжигтэн яллагдагчийг АТГ-т авчирч уулзсан нь хуулийн дагуу прокурорын зөвшөөрөлтэй явдагдсан. АТГ-ын дарга Авлигын эсрэг хуульд заасан эрхийнхээ хүрээнд уулзсан гэсэн юм.

Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоригдож байгаа ерөнхий сайд асан С. Баяр нарт холбогдох хэргийн цар хүрээ өргөн. Тиймээс шалгах явц нэлээд удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байгаа талаар АТГ-аас мэдээллэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан