Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж олгох хуулийн төслийг дэмжсэнгүй

  М.Ариунжаргал 2018-05-25 1224
p>Ардчилсан хувьсгалын анхдагчдад 1500 орчим хүн байсан бол өдгөө 1100 орчим хүн амьдарч байгаа гэж тооцон хуулийн төсөлд тусгасан заалтуудаар тооцоолол хийе. Ардчилсан хувьсгалын анхдагчдад сар бүр 100-200 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр тусгасан нь 1100 хүнд жилдээ 1 сая 300 -2 сая зургаан зуун мянган төгрөг болох юм. Дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх буцах замын зардлыг нэг удаад 300-500 мянга гэж тусгасан нь 330-550 сая төгрөг болж байна. Харин орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд  нэг удаа 500-600 мянган төгрөг гэж тусгасан нь 550-660 сая төгрөг болж байна. Хүнд өвчнөөр өвчилж өртөг өндөртэй эмчилгээ хийлгэх тохиолдолд зардын 50 хувь буюу 10-15 сая төгрөг гэж тусгасан нь 500 саяас -1 тэрбум 500 сая төгрөг болохоор байжээ. Мөн ардчиллын анхдагчдад төрөөс нэг удаа 40 м2 орон сууц эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгө олгохоор тусгасан нь 1100 хүнээр бодоход 44-70,4 тэрбум төгрөг болохоор байсан байна. Үүнийг шүүмжлэх хүмүүс багагүй байсан тул хууль санаачлагч гишүүнээс тодруулсан юм. Хуульд тусгасан заалтуудаар тооцоолол хийж үзэхэд ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд 46 - 75тэрбум төгрөг болохоор байсан юм. Харин өнөөдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд  төрөөс дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч дэмжээгүй юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан