Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын гишүүн Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг байнгын хороо дэмжлээ

  М.Ариунжаргал 2018-06-13 1069

   ПАРЛАМЕНТЫН ТҮҮХЭНД ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭС ТҮДГЭЛЗСЭН ГУРАВ ДАХЬ ГИШҮҮН ГАНТУЛГА БОЛЖ БАЙНА

  Одоогоос жилийн өмнө УИХ- ын гишүүн Гантулга 25 настай эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон. Энэ асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилж парламентын түвшинд хэлэлцэх хүртлээ өндрөө авсан юм. УИХ ын гишүүн Гантулгын тухайд хоёр сарын өмнө чөлөөлөгдөх өргөдөл  гаргаж, хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Харин намын бүлэг болон бусад шалтгааны улмаас энэ асуудал хойшилсоор өнгөрсөн долоо хоногт парламент шийдсэн. Ингэхдээ түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Харин энэ шийдвэрийн дараа гишүүн Гантулга түдгэлзүүлэх биш бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт өөрөө гаргасныг өнөөдөр байнгын хороо дэмжлээ.

УИХ ын гишүүн Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байгаатай холбоотой нэг ч гишүүн үг хэлсэнгүй.

   Ингээд Гантулга гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн 90,9 хувь нь дэмжлээ. Одоо УИХ- ын нэгдсэн чуулганд танилцуулж эцсийн шийдвэрийг гаргана. Хэрэв чуулганаар Гантулга гишүүнийг чөлөөлбөл Хэнтий аймгийн 42 р тойрогт нөхөн сонгууль болно. Нөхөн сонгууль зарлах хугацаа нь УИХ аас шийдвэр гарснаас 14 хоногийн дотор байдаг бол 30 хоногийн дотор зохион байгуулах хуулийн заалттай байдаг юм.  

 

TV5 Mongolia-н зураг.

   Д.Гантулга хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх санал гаргаж, их хурлын даргад өгсөн. Тэрээр  "Монголд үнэн гэж байдаг бол миний гэм буруугүй нотлогдоно. Би Монголын нийт ард түмнээсээ уучлал гуйж байна" хэлж байсан.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан