Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Чуулганы гуравны нэгт суугаагүй гишүүнийг эгүүлэн татах заалттай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

  М.Ариунжаргал 2018-06-13 1677

     УИХ ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлууд ар араасаа хөвөрч байгаа энэ үед чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр ч хуулийн төслийг УИХ ын гишүүн С.Бямбацогт, Д.Хаянхярваа нар өргөн бариад байгаа. Тэгвэл өнөөдөр

    УИХ- ЫН ГИШҮҮДИЙГ ДЭГЭНД ОРУУЛАХ, ХУРАЛДАА СУУДАГГҮЙ ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТДАГ БАЙХ, БУСДЫН ӨМНӨӨС КНОП ДАРСАН ГИШҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БАЙХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРООГООР ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

   УИХ ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан хуулийн төсөл болоод С.Бямбацогт гишүүний санаачилсан хуулийн төслүүдэд  ижил заалтууд олон байгаа. Тухайлбал

Чуулганы хуралдааны гуравны нэгт суугаагүй гишүүнийг эгүүлэн татах, санал өгөх ирц бүрдүүлэх зэрэгт бусдын кнопыг дардаг асуудлыг зогсоохын тулд хурууны хээ эсвэл биеийн давхардахгүй өгөгдөл ашиглах зэрэг заалтууд орсон байгаа юм

  Хуулийн төсөлд тусгасан бас нэг заалтыг онцолвол УИХ ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илт санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах хариуцлагын зохицуулалт нэмсэн байна.  Хоёр хуулийн төсөлд ижил утга санаатай хуулийн зохицуулалтууд байгаа тул нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ ын гишүүд үзэн ажлын хэсэг байгуулахаар болжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө