Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавилаа

  М.Ариунжаргал 2018-06-13 2658

     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ӨНӨӨДӨР УИХ- ЫН 45, 47 ДУГААР ТОГТООЛУУДАД ХОРИГ ТАВЬЖ УИХ ЫН ШИЙДВЭРТ ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧГЭЭ ИХ ХУРЛЫН ДАРГАД ХҮРГҮҮЛЛЭЭ

    Ерөнхийлөгчийн хоригт дурдахдаа хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож яллагдагчаар татагдсан Гантулга, Мурат нарын УИХ ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн иргэдээ үл тоон басамжилсан хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна гэжээ.  Харин ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор албан ёсоор байр суурь илэрхийлж байгаагүй УИХ ын гишүүн Мурат хэвлэлийнхэнд тайлбар өгсөн юм. 

   Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой УИХ ын чуулган дахин хоёр гишүүний асуудлыг хэлэлцэхээр болж байна

. Хэрвээ ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авбал улсын их хурлын гишүүн Гантулгын хувьд бүрэн эрх нь түр түдгэлзэнэ. Өөрөөр хэлбэл монгол ардын намын бүлэг гантулга гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр явуулах уу. Эсхүл үлдээгээд хоригийг хүлээн авч хуулийн байгууллагад шалгуулсных нь дараа эцсийн шийдвэр гаргах уу гэдэг сонголт хийх болж байна.      

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө