Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Д.Мурат: Угаасаа надтай холбогдоод байгаа энэ хэрэг нь зохимол. Би огт гэмт хэрэг хийгээгүй

  С.Золбоо 2018-06-13 1933

  УИХ-ын гишүүн Д.Мурат өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр  “Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Би үүнийг нь дэмжиж байгаа.

    Мөн УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулахад ч бэлэн байгаа. Удахгүй шалгуулаад буцаж орж ирнэ гэж бодож байгаа. Угаасаа надтай холбогдоод байгаа энэ хэрэг нь зохимол. Би огт гэмт хэрэг хийгээгүй. Шалгуулахад бэлэн байна. Ерөнхийлөгчийн хоригийг миний хувьд дэмжиж байна' гэж тайлбар хийв.

  Эргэн сануулахад:

Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулга “Үнэн гэж байдаг бол миний гэм буруугүй нь нотлогдоно” гэж хэлээд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзаж шалгуулах хүсэлт гаргаж байсан.

   Түүний хүсэлтийг өнөөдөр  Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гишүүдийн 90,9 хувь нь дэмжсэн юм.

TV5 Mongolia-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө