Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

  М.Ариунжаргал 2018-06-14 2930

          Гишүүнийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн тогтоолын төслийг байнгын хорооны дарга танилцуулсан бол гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг их хурлын дэд дарга танилцуулсан юм.  

    2016 оны УИХ ын сонгуулиар хэнтий аймгаас сонгогдсон Гантулга гишүүн 28 настай буюу шинэ парламентын хамгийн залуу гишүүн болж байсан.

ГЭВЧ ТЭРЭЭР 25 НАСТАЙ БҮСГҮЙГ ХҮЧИНДСЭН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОНООР ИЙНХҮҮ 31 НАСАНДАА ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ

     Чуулганд  оролцсон гишүүдийн 75 хувь нь буюу 45 гишүүн чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Тэрээр төрийнхөө далбаанд хүндэтгэл үзүүлж УИХ ын даргатай гар барин чуулганы танхимаас гарлаа.

    Д.Гантулга гишүүнийг чөлөөлсөнтэй холбоотой хэнтий аймгийн 42 р тойрогт нөхөн сонгууль болно. Нөхөн сонгуулийн товыг УИХ ын шийдвэр гарснаас хойш буюу өнөөдрөөс эхлээд 14 хоногийн дотор зарлаж 30 хоногийн дотор зохион байгуулах хуулийн заалттай юм.

 
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө