Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ж.Батзандан: Захиалгын хувьчлал жагсаалтад багтсан байна гэж хардаж байна

  М.Ариунжаргал 2018-06-15 1479

   ЗАСГИЙН ГАЗРААС 2020 ОН ХҮРТЭЛ 27 ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙ НЭГЖИЙГ ХУВЬЧЛАХ ЖАГСААЛТ ГАРГАН УИХ-Д ОРУУЛЖ БАЙНА

   Хэрвээ энэ жагсаалт УИХ аар батлагдвал МУ-д өмч хувьчлалын 4 дэх давлагаа болно. Гэхдээ энэ удаагийн өмч хувьчлал өмнөх хувьчлалууд шиг хямд үнээр ашиггүй явагдах гэж байна гэх гишүүд байна. Ингэж хардах шалтгаан нь хувьчлах жагсаалтад төрийн банкийг 75 тэрбум төгрөг, хөрөнгийн биржийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлахаар яригдаж байна. Хэдийгээр урьдчилсан байдлаар гаргасан мөнгөн дүү хэдий ч бага байна хэмээн гишүүд шүүмжилж байна. Мөн хувьчлал явуулахдаа ажиллаж байгаа ажилчдын эрх ашгийг хэрхэн хангахыг тодрууллаа.

   Нэгхэн жилийн өмнө төрийн өмчит компаниуд 10,8 тэрбум төгрөгийн өртэй ажиллаж байгаа талаар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдээлж байсан. Гэтэл өнөөдөр энэ өр нь 3,9 тэрбум төгрөг болон буурч, 802 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэх дүн мэдээ гарчээ. Тиймээс ашигтай ажиллаж байгаа үед нь хувьчлах тухай ярьж байгаа нь зөв эсэхэд эргэлзэх гишүүн олон байлаа. Харин засгийн газар хувьчлах компаниудын жагсаалтаас эрчим хүчний чиглэлийн 8 байгууллага, мөн Шивээ овоо, Багануур гэсэн компаниудыг хасжээ. 

   Ийнхүү төрийн өмчийг хувьчлах тухай тогтоолын төслийг чуулганаар дэмжиж цаашид хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хорооны хуралдаанд шилжүүллээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө