Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

  С.Золбоо 2018-06-18 847

 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд харин Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Бүлгүүд энэ долоо хоногт чуулганы нэгдсэн  хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэх юм.

Хуваарийн дагуу ээлжит чуулганаар УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоол болон Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 

    Мөн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай, Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө