Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нөхөн болон дахин сонгуульд 27 мянга гаруй саналын хуудас хэвлүүлжээ

  С.Золбоо 2018-06-18 1122

   Энэ сарын 24-нд болох Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байна.

Орон нутгийн нөхөн сонгууль нийт 11 аймгийн 26 суманд, дахин сонгууль гурван аймгийн 4 суманд болно. Сонгуульд оролцохоор 3 нам, нэг эвслээс нийт 79 нэр дэвшигч бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэх авчээ. 

Энэ удаагийн сонгуульд хэрэглэх нийт 30  төрлийн 27 мянга гаруй  саналын хуудсыг хэвлүүлжээ.

   Мөн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулан гэрчилгээ олгох ажил тус тус дуусч тэдгээрийг хүлээлгэн өгөх, санал авах байранд хүргүүлэх ажил хийгдэж байгаа юм.

   Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, намын ажиглагчид болон тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллаж байна. Мөн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг СЕХ-ны дэргэдэх  Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг хариуцан гүйцэтгэлээ.

   Нам, эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа энэ сарын 6-ны өдрөөс эхэлсэн гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН 24-НД  "АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН НӨХӨН, ДАХИН" СОНГУУЛИЙН СУДАЛГАА

 

 

 

 

 

 

Аймгийн нэр

Сумын нэр

Багийн нэр

Хэсгийн тоо

                                              НӨХӨН СОНГУУЛЬ

1

Баян-Өлгий

1

Дэлүүн

5-р баг

1

2

Сагсай

3-р баг

1

3

Аймгийн ИТХ

Алтанцөгц сумын бүх баг

4

2

Булган

4

Тэшиг

1-р баг, Хужирт

1

4

Дундговь

5

Өлзийт

2-р баг, Буянт

1

6

Сайхан-Овоо

1р баг, Онги

1

5

Завхан

7

Тэлмэн

Өвгөдий баг

1

8

Цагаанхайрхан

Агьт баг

1

6

Өмнөговь

9

Гурвантэс

Тост

1

7

Сэлэнгэ

10

Сайхан

1-р баг, Хөтөл

1

2-р баг, Гавшгай

2

8

Төв

11

Алтанбулаг

1-р баг, Сумт

1

12

Баянчандмань

Чандмань баг

1

Замт баг

1

13

Баянхангай

1-р баг, Найрамдал

1

2-р баг, Хөшөөт

1

14

Өндөрширээт

Сант баг

1

15

Эрдэнэ

 5-р баг, Тамган

1

16

Эрдэнэсант

2-р баг, Баргилт

1

5-р баг, Улаанхудаг

1

9

Увс

17

Ховд

3-р баг, Ачит

1

10

Ховд

18

Дарви

Булаг баг

1

19

Манхан

Төгрөг гол баг

1

20

Мянгад

Баянхошуу баг

1

21

Чандмань

Жаргалант  баг

1

Сүлжээ баг

1

22

Эрдэнэбүрэн

Баянгол баг

1

11

Хөвсгөл

23

Аймгийн ИТХ –

17-р тойрог  

Цагаан-Уул сумын бүх баг

5

24

Ренчинлхүмбэ

5-р баг, Ёлт

1

25

Жаргалант

2-р баг, Цэцүүх

1

12

Хэнтий

26

Дадал

1-р баг, Онон

1

 

 

 

 

 

39

                                                               ДАХИН СОНГУУЛЬ

1

Дундговь

1

Сайнцагаан

9-р тойрог Мандал баг

1

2

Баянжаргалан

2-р тойрог - Энгэр ус /4 мандат/

1

3-р тойрог - Арагтай /6 мандат/

1

2

Ховд

3

Үенч

Цагаан түнгэ

1

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан