Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

С.Зориг агсны гэргий Б.Булган 7 хоногийн өмнө захидал илгээжээ

  Б.Уянга 2018-06-19 7838

 УЛС ТӨРИЙН НЭРТ ЗҮТГЭЛТНИЙ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ҮНЭН ЗӨВИЙГ ОЛОЛГҮЙ 19 ЖИЛ ХӨӨЦӨЛДСӨНИЙ ЭЦЭСТ АМЬД ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГГҮЙГЭЭР 3 ХҮНИЙГ ШОРОНД ЯЛЛАСАН ЯВДЛЫГ ТЭРЭЭР ХҮНИЙ ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ ГЭЖ ЗАХИДАЛДАА ДУРЬДЖЭЭ

   Өнгөрсөн 4 сард уг хэргийн эцсийн шатны шүүх хурал болж Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ нарыг 24-25 жилээр хорих ялаар шийтгэсэн.  Уг хэрэгтэй холбогдуулан Булганыг шүүх хуралд оролцуулах байх гэсэн олон нийтийн хүлээлт байсан ч түүнийг ТЕГ-ын нууцын баталгаанд гарын үсэг зурсан учраас мэдээлэл өгөх боломжгүй хэмээн нууцалж байсан юм. Харин ийнхүү 2 сарын дараа тэрээр хүний эрхийн байгууллагуудад хандаж захидалдаа зарим баримтуудыг дэлгэжээ.

 Захидалдаа "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн ял аван шоронд сууж байгаа 3 хүнийг огт харж байгаагүй" зэрэг ноцтой баримтуудыг дэлгэсэн байна. 

   Мөн тэрээр Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. 2004 оноос хойш захиргааны шүүх хяналттай ажиллаж байсныг хүчгүйжүүлэх асуудлыг хөндөж байгааг шүүмжиллээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө