Энэ сарын 18-нд Шархадны эцсийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы хөндлөвч төмөр унаж нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлэл хүргэж байсан.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар уг асуудлын талаар хэлэлцэж 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ.
Түүнийг сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёс зүйгүй мэдэгдэл хийсэн гэж үзсэн байна. Энэ талаар салбарын сайд Ц.Цогзолмаа мэдэгдлээ.
Засгийн газар амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсч, гүн эмгэнэл илэрхийллээ.